Цэс

Интосэ ХХК

Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрт 2003 оноос эхлэн газар тариалан эрхэлж, гурил үйлдвэрлэж, САМПО РОЗЕНЛЕВ комбайны албан ёсны төлөөллийг хариуцан ажиллаж байна.

Интосэ ХХК
Үйл ажиллагаа эхэлсэн
2003 он
Байршил
Булган аймаг, Сэлэнгэ сум
Эргэлтийн талбай
2000 орчим га
Ажилтан
21
Жилийн ургац
1500 – 1700 тн улаан буудай
Гурилын үйлдвэр
хоногт 60 – 80 тн
Газар тариалан

Газар тариалан

ИНТОСЭ ХХК нь Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрт 2003 оноос эхлэн нийт 2000 орчим га эргэлтийн талбайд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Тус компанийн тариалан эрхэлж байгаа газар нутаг нь агро үйлдвэрлэлийн 2, 3-р зэрэглэлийн хар хүрэн хөрстэй, далайн түвшнээс дээш 600 – 800 м өргөгдсөн, жилд унах тунадасны хэмжээ 270 – 290 мм байдаг нь тариалангийн үйлдвэрлэл эрхлэх, тогтмол өндөр ургац авахад нэн тохиромжтой.

ИНТОСЭ ХХК нь нийт 21 ажилчин, албан хаагчтай, жилдээ 900 – 1000 га газарт тариалалт хийж, дунджаар 1500 – 1700 тн чанарын шаардлага хангасан улаан буудай хураан авч ТЭДС-д, дотоодын болон өөрийн гурилын үйлдвэрт нийлүүлж байна. Мөн өөрийн нөөцөөс чанарын шаардлага хангасан үрийг байнга бэлтгэн авдаг.

Тариалж байгаа үрийн сортууд болох Бурядская остистая (2014 онд элит үр тарьсан, 2015 онд 1-р репродукц), Алтайская-70 1-р репродукц, Бурядская-79, Цагаан дэглий зэргийг эрт, дунд, орой болцтойгоор сорт сортоор нь харгалзан тариалж байна.

Бордоо, ургамал хамгаалал

Бордоо, ургамал хамгаалал

Агро технологийн дагуу хөрсний үржил шимийг сайжруулах бордоо, чанарын шаардлага хангасан ургамал хамгаалах, ариутгах бодис, гербицид хэрэглэж байна.

Гербицид

  • Овсюген Экспресс, Зингер, Спрут-экстра, Пюрстар, Фенизан зэрэг нэг ба олон наст үет ба хос үрийн талт хог ургамлыг устгахад өндөр үзүүлэлттэй гербицидийг ашиглаж байна.

Бордоо

  • Сэлэнгэ аймгийн Био агро ХХК-ийн үйлдвэрлэдэг Азофос бордоо
  • Дарханы Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйлдвэрлэдэг Ризобактерийн бордоог талбайдаа байнга хэрэглэснээр га-гийн ургацыг 2 – 3 центнерээр ахиулж чадсан.
  • 2015 оноос эхлэн хөрсийг хамгаалах, үржил шимийг нэмэгдүүлэх, улаан буудайн цавуулгийн чанарыг сайжруулах зорилгоор азот, фосфор, калийн нийлмэл бордоог хөрсөндөө ашиглаж байна.

Уриншийг аль болох хөрсийг бага хөндөх, чийгийг хадгалах, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, хадгалах технологийг харгалзан хийж гүйцэтгэдэг.

Гурилын үйлдвэр

Гурилын үйлдвэр

Тус компанийн гурилын үйлдвэр нь хоногт 40 тн будаа тээрэмдэж, 1, 2-р зэрэглэлийн гурил болон хивэг үйлдвэрлэж, Орхон, Булган болон бусад аймаг, суманд нийлүүлж байна. Орхон аймагт «ИНГЭТ ТОЛГОЙ» брэнд нэрээр тодорхой байр суурь эзэлж, тухайн зах зээлд гурилын чанар болон үнийг тодорхойлогч болж чадсан нь бидний нэг бахархал юм.

2013 онд гурилын үйлдвэртээ өргөтгөл шинэчлэлт хийж, хоногт 60 – 80 тн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай, сүүлийн үеийн автомат ажиллагаатай тоног төхөөрөмж суурилуулсан.

САМПО РОЗЕНЛЕВ-ийн албан ёсны төлөөлөгч

САМПО РОЗЕНЛЕВ-ийн албан ёсны төлөөлөгч

ИНТОСЭ ХХК нь 2010 оноос эхлэн Финлянд улсын үр тарианы комбайн үйлдвэрлэгч САМПО РОЗЕНЛЕВ компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болж, газар тариалангийн аж ахуйн нэгжүүдэд нийт 14 комбайн, мөн Дарханы эрдэм шинжилгээний хүрээлэнд 1 ширхэг үр селекцийн зориулалттай комбайныг захиалгаар нийлүүлэн, сервис үйлчилгээ, оношлогоо, сэлбэг нийлүүлэлтийг хариуцан ажилласаар ирлээ.

Цаашдын зорилт

Цаашдын зорилт

Цаашид байгаль цаг агаарын өөрчлөлтөөс хамаарч хөрсөө хамгаалахын тулд тэг элдэншүүлэлтийн технологид зайлшгүй шилжих шаардлагатай байна. Шинэ технологийг шинэ техник, тоног төхөөрөмжийн хамт нэвтрүүлснээр хөрсний чийгийг нэмэгдүүлэх, хүчтэй шороон шуурганд хөрс хийсэхгүй, хучлаг хөрс үүсгэх бүтэц, шим тэжээлээ алдахгүй байх зэрэг олон давуу талтай болно.

Үүнтэй уялдуулан манай компани техникийн паркаа (Сампо комбайн – 3, Жон Деере трактор – 2, Т-150 трактор – 2) шат дараатайгаар жил бүр шинэчилж байгаа бөгөөд шинэ техникийг дагаж шинэ технологи нэвтрүүлэх боломж бүрдэж байна. Одоогийн байдлаар орчин үеийн хэд хэдэн техник авч ажилдаа нэвтрүүлсэн бөгөөд цаашид ч энэ ажлыг эрчимтэй үргэлжлүүлнэ.