
Тариалан
Агро үйлдвэрлэлийн 2, 3-р зэрэглэлийн хар хүрэн хөрстэй, далайн түвшнээс 600 – 800 м өндөрт оршдог талбайд Бурядская остистая, Алтайская-70, Бурядская-79, Цагаан дэглий сортуудыг эрт, дунд, орой болцоор нь тариалдаг.

Булган аймгийн Сэлэнгэ сум, 2003 оноос
ИНТОСЭ ХХК нь Сэлэнгэ сумын 2000 орчим га эргэлтийн талбайд газар тариалан эрхэлж, ургацаа өөрийн гурилын үйлдвэрт боловсруулдаг. 2010 оноос Финландын САМПО РОЗЕНЛЕВ комбайны Монгол дахь албан ёсны төлөөлөгч.
Үрээ өөрсдөө бэлтгэж, тариалж, хурааж, тээрэмддэг. Бүх шат нэг дор.

Агро үйлдвэрлэлийн 2, 3-р зэрэглэлийн хар хүрэн хөрстэй, далайн түвшнээс 600 – 800 м өндөрт оршдог талбайд Бурядская остистая, Алтайская-70, Бурядская-79, Цагаан дэглий сортуудыг эрт, дунд, орой болцоор нь тариалдаг.

Азофос, Ризобактерийн болон азот, фосфор, калийн нийлмэл бордоо хэрэглэснээр га-гийн ургацыг 2 – 3 центнерээр нэмсэн. Уриншийг хөрсийг бага хөндөж, чийгийг хадгалах аргаар хийдэг.

Техникийн паркаа (Сампо комбайн 3, Жон Деере трактор 2, Т-150 трактор 2) жил бүр шинэчилж, хөрсөө хамгаалах тэг элдэншүүлэлтийн технологид шилжиж байна.

1, 2-р зэрэглэлийн гурил, хивгийг Орхон, Булган болон бусад аймагт нийлүүлдэг. Орхон аймагт «ИНГЭТ ТОЛГОЙ» брэндээр танигдсан.


Финландын САМПО РОЗЕНЛЕВ компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр 2010 оноос ажиллаж, газар тариалангийн аж ахуйн нэгжүүдэд 14, Дарханы эрдэм шинжилгээний хүрээлэнд үр селекцийн зориулалттай 1 комбайн нийлүүлсэн. Өөрсдөө 3 САМПО комбайн ажиллуулдаг.
Сэлбэгийн дугаараа каталогоос олоод захиалгадаа бичээрэй. Ном дээр дарахад хуудсыг эргүүлж уншина.







